January 12, 2011

Миний хайр

Sain bna uu?  Nmg Baagii gdg l dee. Bi ene jil Zabxan aimgaas shiljij irsen ym xemeen bi 9.1nd angiinhandaa ooriigoo taniltsuulab. bagsh mini nadruu eyldegeer ineemseglen xaran 1-r salaanii 3-t  Xulangiin hajuud suu gej zaaj ogob. Shine angid orood 3 sar angiinhantaigaa taniltsan naizalj nohorloj ehleseer l, ter dotroos Bilgee Ganaa 2-toi dotnii nzuud bolon neg negniiheeree oroj garaad idej uuh ymaa hubaagaad l ybdag blaa.Xabriin yrgui, urgaj tsetseg nahialsaar l neg l medehed ulsiin shalgalt oirtoj togsoh bolchihoj. Arai hiin shalgaltaa onts ogob. togsoh angi shuu gej bagsh nar orilood l bsan urdaas ni ineegeed garaad irehed gaihdag ym bna lee. Tegehdee ene ontsiig bid ch abaagui ym ldaa . Manai angiin 4-n nudet Alimaa l 4-n onts absan gsn ug tegehdee huulj l chadaj bval boljil bna gej bagsh mini magtsan shuu. Konkursandaa beldseer 2 nztaigaa oligtoi ch niilj chadahgui bsaar udjee. Tegeed park alhahaar shiideed l nargin toglosoor park orohod odriin tsagaar humuus algaa 3-laa baahan hootsoldoj togloloo. Neg l medehed tsag oroinii 21 tsag bolson blaa.Bid 3 er huniihee ajliig hiiheer shiidej zamd taaraldsan zorson egchmed, duumed uyiin girlsoor toglosoor bur suuldee sonirholgui bolov. Xajuugaar ni eej aab utasdaad l ydargaatai. Manai 2 Heeteid bdag uchraas bid nar Morin huuraas 2 tiishee salab. Gantsaaraa alhan hurdhan harihiin huslen bolson bi guij harin mikriin 9-n dabhariin hajuugaar gvij btal negen ohin uilan suuj baiv. Setgel sanaagaar l unasan ym shig haragdsan uchraas setgeliig ni ongoilgoh sanaatai ochin sainuu gtl bi uhmeer bna gsn 2- n ugiig tuunees sonsob. Bi ch bas teneg ym shig uilj bgaa hun muu bh ni todorhoi atal asuuj l bdag tegj. Tuuntei taniltsan eldeviig yrin suusaar shoniin 3 hurtel suub. setgel ni ongoison bololtoi minii yriand orchihson ineed aldaad l chimeeguihen sonsono. Tuuniig Zaya gdg ternii mini eej aab  ter oroi muudaltssan ym bna lee tegeed l ter teselgui garchihsan uilj bsan ni ter. Tuuniig gert ni oruulaj ogohdoo shan amraarai gej heleh gej bsanaa dugaaraa ogchih geed helj orhib. Minii dugaar uu 9988.... gechiheed shan amraarai geed l orchihov. Tuunii yria ineemseglel nadad mash ih taalagdsan. Bi zamdaa az jargaltai ineeseer l gertee harin untab. Untsan ch gej dee shonojingoo l tuuniig bodon ogloo bolohiig huleen.Arai hiin 8 tsag bolonguud Zaya ruugaa o.mend bi ochigdoriin Baagii bna gej bichihed Aaan ochigdor mash ih bayrlalaa gsn msj bichib.bid 2 neg negniihee tuhai msjilseer 12 hurtel msjileb. Nzuudtaigaa uulzahaar heetei ruu mashin suun buudal deer ni buun alhaj btaj araas Baagii gej emegtei hun duudah shig bolloo. Ergej hartal Zaya mini blaa. Tuuniig gert ni hurgej ogohoor ergeed l alhab.Bid 2 parkaar alhahaar tohiroltson ym yrij alhsaar neg l medehed tuuniig hotolchihson ineegeed l alhaj baiv. Bid 2-n amidral urgheljilseer l....... 3-n jiliin daraa                                                                                                   Bi bur tuunteigee suun gdgtee itgeltei bur 3-n huuhedtei bolno gej hoorondoo bainga yrina. Bid 2 yg 3- jiliin omno ene odor anh taniltsaj bsan ym .Tuundee Gerleh sanal tabih minii xamgiin hariutslagatai odor blaa. Ter mini tsagaasaa neleed l hojigdon orj ireb. Neg l guniglangui jaahan suuj bsanaa Baagii bi chamd hairgui oor negen boy-d sain bolood udaj bna Uuchlaarai...... Nadaas busdad Durla xemeen uilan garch xariahad bi har darj zuudelj bgaa ym shig l ene zuudneesee hurdhan serehiin moroodol bolon shanalan uilan zogsono. Ternii mini utas ni ch holbogdohgui gert ni ochih bolgon bhgui, bhaa bolison, dahij bitgii ir gdg 3- n ugiig l heldeg baiv. Ingej ybsaar bi tuunees oor heniig ch bodolgui 1 jiliig ardaa orxison ym. Negen ogloo utas duugarlaa.Bi Zaya-giin ax ni bna.Duu mini tarhinii xort xabdartai bsan ym chamd denduu xairtai bsan ym shuu. 3-n hongiin omno ongorsoon duu mini. Uuchlaarai axiin duu chamd zahidal uldeesen irj abaarai ahiin duu hemeen uilan utsaa salgab. Bi itgej ydan gert ni ochihod minii xairiin zuragnii omno Zuliin gerel Badamlan asch blaa. Bi Zahidaliig hurdhan aban  araihiin  garan nulimstai nudeeree budeg badag unshin galzuurah shahan orilon Bi ene Xorboogiin xamgiin azgui hun nadad amidrah itgel sonirhol alga gej changaas changa orilon uilab. Ingeed l bi buh uchriig oilgoj  setgel zurhendee gun gunzgii sharhtai, amidralaa harah nudgui sohorson met bolson ym daa. Durlal huniig hooson mah l bolgodogiig bi ingehed l medsen ym. Tiimee minii xairaa, Zaya chi minii Anhnii mini bogood suuliin mini xair bsan ym shuu. Bi CHAMDAA  HAIRTAI MASH IH.

Намайг бус тэрнийг хайрлах чамд

Охин чи минь надаас бусдыг зүүдлэн нойрсож байна
Сэтгэл зүрхээ ялан чамайг ирнэ гэж хүлээдэг атал
Ондоо хөвгүүнийг хүлээн зогсож байх юм
Шархалсан зүрхээ идгэнэ гэдэгт итгэн хайрладаг атал 
Сарангуа гүнж чи минь бусдын зүрхийг эзэмдчих юм
Жаргалтай чи инээж байхад
зовоод л би уйлж байсан чамаас болж
Намайг биш хэн нэгнийг энхрийлэн таалахад би хагас үхсээн
Намайг биш хэн нэгнийг инээмсэглэн харахад би сохорсоон
Чамайг хайрлахгүй юм бол сохорсон нь дээр
Хэн нэгнийг хайрлах чамайг харж байхаараа.
Намайг бус тэрнийг хайрлах чамайг би мартаж чадна
Намайг хайрлах хэн нэгэн
Нарт хорвоод байгаа учраас.

Зүрхгүй биеэр би яах юм

Хэн нэгнийг дурлалын бурханаа сонгочихоод
Надаар шүтүүлэн амьдрах чамд ямар байна?
Дуулим хорвоод бүтэн төрчихөөд
Дараа нь зүрхгүй амьдрах ямар байна
Сэтгэл зүрхээ хайрын ломбарданд тавьчихаад
Хүүг нь төлж чадахгүй алдах ямар байна
Зүрхгүй хөндий биеэ надад зориулчихаад
Амьгүй юм шиг амьдрах чи надад хэрэггүй
Миний дэргэд хэвтэх чамд зүрх алга
Магадгүй бас сэтгэл ч алга
Хов хоосон бие чинь намайг дааруулж байна
Хайр гэдэг чиний хувьд мөс биш гэж үү?
Анхны хайрдаа зүрхээ өгчихөөд амьдрах чамд сайхан байсан гэж үү?
Шархалсан зүрхээ эдгээх сэтгэлгүй байж
Шаналсан сэтгэлээ нуун надаар тоглох чи тэнэг юм уу?
Зүрхгүй биеэр би яах юм?
Зах хязгааргүй ирээдүй лүү алга бол доо

Намайг хайрлах тэр л охинд

Дурсамж бүхэнд чинь миний тухай бий юу?
Зүгээр л надад дасаад байгаан биш үү?
Зүггүй хайр үнэхээр чамайг надад дурлуулчихсан юм уу?
Хайртай гэчихээд намайг залгахыг хүлээх чи зовохгүй байна уу?
Хаяа нэг чам руу залгах муу занг минь засагдана гэж итгээд байгаамуу?
Чамд хайртай гэж худал хэлсэнийг минь мэдсээр байж
Хууртагдсан чигээрээ амьдрах чи тэнэг юм уу?
Сэтгэлийг чинь бодоод би чамайг хайрлах гэтэл
Сэтгэл зүрх минь мөрөөдлөө хайгаад байх юм
Чиний оронд өөрийгөө тавиад бодохоор
Чинь сэтгэл зүрх 2-г чинь шархлуулсанаа ойлгон гэмших  юм
Чамайг бодох хугацаа надад зөндөө байвч
Чи биш тэр л толгойноос гарахгүй юм
Намайг хайрлах зүрхээ сонсоод нэг үз дээ
Намайг хайрлах сэтгэлээ тунгаан нэг бод доо
 Чамд хайрлуулах эрх надад байхгүй ээ
Чамайг гэх сэтгэл надад байхгүй ээ
Бусдыг хайрлах зүрхнээсээ намайг арч даа
Бүхнийг тэсээд шинээр эхлээрэй хайр дурлалаа
                             Чамд аз жаргал хүсье

10-н жил

Цэцэглэсэн  лентээр биеэ чимсэн охид
Цагаан цамцаар  биеэ чимсэн хөвгүүд
Сурагч насаар амьдралаа чимсэн хүүхдүүд
Сургууль гэдэг байшингаар гэрээ хийсэн үрс
     Уйлж, дуулдаг сурагч нас
     Уурлаж загинадаг ангийн багш
     Уухайлан дэмждэг сагсны баг
     Уурлаж ханадаггүй охид хөвгүүд
Хэн нэгэндээ уурласан ч
Хэсэгхэн хугацааны дараа тэврэлдээд л явдаг
Хараар биш цагаанаар дүрслэгдэх тосон будаг
Хагацалаар биш хайраар дүрслэгдддэг итгэл сэтгэл
Энэ бүгд 10-н жилийн дурсамж
     Хийсэн бүхэн нь нэгнийхээ төлөө байдаг
     Хэлсэн үг бүхэн нь үнэний хувьтай байдаг
     Даруухан ааш нь бидэнд зориулагдсан байдаг
     10-н жилийн андууд минь минй сэтгэлийн бурхад

Би хэн юм бэ?

Дурлал хүнийг сохор болгох юм
Дуулим хорвоод хогноос ч дор болгох юм
Хайр хүнийг тэнгэр газар шиг өөрчлөх юм
Харин би түүнд хайртай болсон доо одоо шаналах юм
Хэзээ нэгэн цагт хайрлуулна гэж мөрөөдөж байсан
Хэн нэгнийг биш би түүнд хэрэгтэй болно гэдэгт итгэж байсан
Гэвч тэр хайр хүнийх байсан
Гэнэн цайлган сэтгэлд нь би биш тэр байёан
Бодлын үзүүрт нь миний сүүдэр ч байгаагүй ээ
Борхон зүрхэнд нь намайг гэх өргөс ч байгаагүй
          Дурласан болохоос үхсэн биш би шантрахгүй
          Дурлах охин олдохгүй биш би сохрохгүй
Сэтгэл минь байвч түүнд хэлж зүрхлэхгүй
Санаа минь байвч тэр намайг ойлгохгүй
Зүрх минь шархлавч тэр мэдрэхгүй
Хайр минь түүнийг дулаацуулавч тэр халууцахгүй
        Би ингэхэд хэн юм бэ?
        Бүхэл бүтэн бодгаль атал
        Түүний хувьд жаргалынх нь садаа байсан гэж үү?
         Би хэн бэ? чиний хувьд...

Энэ шохоорхол уу?

Хайртай гэж чамдаа хэлсэн атал
Хажууд чинь яваа найзыг чинь хараад байх юм
Сэтгэл зүрх минь чамайг хайрлаад байгаа атал
Санаа сэтгэлд минь ондоо нэгэн орж гараад байх юм
Би ингэхэд хэнд нь хайртай юм бэ
Битүүхэн та 2-г шохоорхоод байгаан болов уу?
Зүрхээ сонсохоор хэлгүй юм шиг дуугарахгүй юм
Сэтгэлээ дагахаар хөлгүй юм шиг явахгүй юм
Дурлал нь сохор юм болов уу?
 Дурласан нэгэн нь галзуу болдог юм болов уу?
Чамайг хайрлах сэтгэл минь салаа замтай байсан юм болов уу?
Чамд дурлах би 2 зүрхтэй байсан юмуу?
Аз жаргалтай амьдармаар байна
Аль нь надад хайртай бол
Ирээдүйн амьдралаа хардаг бол зөвийг нь сонгох юмсан
Ирэх зовлонгоо мэддэг бол жаргалаа эртнээс хайх юмсан
Надад хайртай тэр л охинд нандин бүхнээ зориулмаар байна
Намайг гэх сэтгэл нь унтрахгүй болтол нь насан туршдаа хайрламаар байна.

Би ганцхан л одтой

Тэнгэрт одод түм бумаар түгдэг атал
Тэнэгхэн миний зүрхэнд ганцхан од  гэрэлтэх юм
Талын зэрлэг сарнай одтой тэнгэртэй хослон гоёдогтой адил
Танхилхан хөвгүүн миний зүрхэнд чиний минь зүрх од болон хосолж байна.
Тиймээ би зүрхэндээ ганцхан л одтой
Тэнгэр бурханаас гуйж аваагүй, зүрх минь бэлэглэсэн юм.
Зүрхэндээ би гэрэлт одтой болохоор
Зүггүй хайр намайг өдөөд өөр нэгнийг илгээгээд байх юм.
Би зүрхэндээ одтой учраас чамд урьхдуулахгүй ээ
Би сэтгэлдээ үнэнч болохоор түүнийгээ хуурахгүй ээ
Би сэтгэл зүрхэндээ одтой учраас тэнгэрээс гуйхгүй ээ
Би ганцхан чамаас л энэ одыг гуйнаа надаас битгий холдоорой.

Сонирхол

Сэтгэл зүрнээс минь гарч байгаа нэгэн утас
Сайн хийж чадаж буй зүйл авъяастай минь хамт тэмүүлэх
Тэр л зүйлийг хүний сонирхол гэдэг юм
Тэвчээртэй түүндээ үнэнч зүтгэвэл чи ялдаг юм.
Сонирхол гэдэг нь цэлмэгхэн тэнгэрт
Хүсэл гэдэг Танан цагаан онгоцоор
Сайхан амьдрал руу улам хөөрөх
Хязгаар нь үгүй дэлхий рүү тэмүүлэгч пуужин юм.
Сонирхол гэдэг жадаар жаргалын зэвгээ хийсэн
Сонголт гэдэг дардасийг өөрийнхөө бодсоноор шидсэн
Эрх чөлөөт иргэн хүмүн та
Энэ дэлхийд юу ч сонгосон таны сонирхол гэдгийг мартуузай.

Чи миний бүх юм

Чамтай хөтөлцөн үдэш алхахад л би аз жаргалтай
Урин хаврын жиндүүхэн салхинд хайраараа дулаацах би аз жаргалтай
Урагшаа тэмүүлэх амьдралын итгэл нь чи болохоор би аз жаргалтай
Урдаа тавьсан зорилгын минь хөшүүрэг нь чи болохоор би аз жаргалтай
Уулсын цаанаас гэрэлтэх нарны нэгэн цацраг болон намайг ээхэд би аз жаргалтай.
......Аз жаргалтай ирээдүйн минь гэрэл нь чи болохоор чамдаа би хайртай
      Аз жаргалтай амьдралын минь баталгаа нь  чи болохоор чамдаа би хайртай
      Аз жаргалтай үеүүдийн минь дурсамж нь  чи болохоор чамдаа би хайртай
      Аз жаргалтай шөнийн минь зүүдний дагина нь чи болохоор чамдаа би хайртай.
..........Чамдаа би хайртай болохоор уулзах би дуртай
          Чамдаа би хайртай болохоор хардах би дуртай
          Чамдаа би хайртай болохоор эрхлэх би дуртай
          Чамдаа би хайртай болохоор бүхнээс харамлах би дуртай.
....................Би дуртай намуухан яриа үүсгэн надтай байхад чинь
                    Би дуртай надтай бие сэтгэлээрээ хамд байхад чинь
                    Би дуртай асаж буй лаа адил намайг гэрэлтүүлэхэд чинь
                    Би дуртай амьдралд, амьдралын минь гол дүр чи учраас.... 

Зүүдэнд минь ирэх чамд

Зүгээр л нэг ирэхгүй сайхан амьдрах итгэлийг авчрах юм
Зүүдэнд учрах чинийхээ дүрийг мартмааргүй  байх юм
Зөндөө их санах нууцхан хайраа
Зүрхэндээ хадгалах бус чихэнд чинь шивнэмээр байх юм
Зөрүүхэн чамдаа хайртай гэж чангаас чанга орилмоор байх юм

4-н мөрт

Алсад гэрэлтэх одод надад туслаасай
Алдрайхан найзыг минь надад дурлуулаасай
Саранд мөнхөрсөн туулай надад туслаасай
Санахын зовлон амсахгүй амьдрал юмсан

Би дуртай

Чинийхээ булбархайхан гарыг хаврын салхид бээрүүлэхгүйн тулд
Чангаас чанга атган хайртай гэдгээ шивнэхийн тулд
Орой болгон аз жаргал, амьдралын сайханыг мэдрэхийн тулд
Охин чамайгаа санан санан уулзах би дуртай.

Бид тав

Жаргал зовлон итгэлээр холбогдсон
Жаахан хөвгүүд байхдаа бид хүслээрээ холбогдсон
Атгасан гар адил нэгэн сэтгэлийн
Ариухан нандин андын үерхэлээр холбогдсон
БИд тав сэтгэл зүрхний андууд
Бөхөшгүй мөхөшгүй үерхэлийн нандин холбоосууд
Дэлхий гэдэг ертөнцөд буугаад мордох хооронд
Дээдэс заяат хүтүний орчлонд очоод буцах хооронд
Бид тав бие махбодиороо нийлцгээсэн андууд
Бид тав билэг танхай оюун ухаанаараа нийлцгээсэн андууд
Хорвоо гэдэг өргөөнд уйлж, инээх, амьдрах хугацаанд
Хайрт андуудтайгаа сэтгэлийн жаргалаар тоглож өслөө би.
Сургууль гэдэг 2-догч гэрээр дасан уусахын гүүрээ хийцгээсэн
Сувдан нулимстай 10-н жилээр үерхэлийн ган замаа хийцгээсэн
Бид тав салашгүй мөнхийн андууд
Бид тав саад тотгорын эсрэг нэгэн сэтгэлээр зогсох ахан дүүс.

Миний зүрх

Цээжинд минь байгаа атгахан зүрх
Цаанаа л нэг хөндүүрлэх боллоо
Сэтгэлд минь хөврөх ганцхан утас
Сайхан тэр л охиныг гэж хөврөх боллоо
Дэлхий гэдэг бөмбөрцгийн эргэхийн хүрдэнд
Дэлгэр уудам орчлонгийн солигдохын ээлжинд
Хүн миний зүрх хайгуул хийсээр
Хүслэн болсон эрдэнэсээ зүрх гэгчээр хайсаар
Хүйн орчлонгийн өнцөг буланг нүд гэгчээрээ ширтсээр
Хүмүн төрөлхтөн дотроос сайханыг хайсаар...
Миний зүрх жаргалаа олсоон
Мөнхөд хайрлах охин түүнийгээ олсоон
Миний бие хосоо олсоон
Мөрөөдөл бүхнийг минь жигүүрлэх түүнийгээ олсон.

Эрдэнэ

Ичингүйрэн над руу мишээх миний хайр нандин эрдэнэ
Ивээлт нарны цацраг адил миний хайр алтан эрдэнэ
Эрхэмсэг тэргүүн бүсгүй миний хайр болор эрдэнэ
Ижий шиг минь намайг энхрийлэх миний хайр тана эрдэнэ
Мөнх бусын хорвоод намайг жаргаах миний хайр мөнгөн эрдэнэ
Мөрөөдөл сэтгэлийн минь гүүр миний хайр зэс эрдэнэ
Мөхөшгүй бат үерхэлийн минь холбоос миний хайр ган эрдэнэ
Мартагдашгүй үеүүдийн дурсамж миний хайр оюу эрдэнэ юмаа

Бөх

Эр зориг чадлын бахдам амжилтын хөшүүрэг
Эрхэмсэг оршихуйн нэгэн үндэс суурь
Аз нь гүйж од нь гийх хүмүнд
Алдар нэр, амжилтын буухайг атгуулдаг
Бөх гэдэг спорт гайхамшигийн түлхүүр
Бүрэн эрхэт эх дэхийн алдрын нэгэн шалгуур юм.
Алдрынхаа буухайг ахиулахын тулд
Амин биеэ золиослон барилддаг
Бөх гэдэг Спортын аз сорьсон төрөл
Бүрэн эрхэт монголын амжилтын нэгэн багана юм.
Түмэн ардын уухайн дуугаар урамшдаг
Тэнгэр заяат хүмүн та уран мэхээрээ гоёдог
Ялагдалын гашуун бөгөөд нандин сэтгэлээр
Ялалтын түлхүүрээ хийн зүтгэдэг
Дааж барашгүй зовлонгийн ард нь гарахын төлөө
Дахин түрүүлэх итгэлийг олохын төлөө биеэ золиослодог юмаа.
Амжилтын амтанд орвол тамирчин хүн  улам л тэмүүлдэг юм
Ахин амсах хүсэл нь сая саяаар нэмэгддэг юм.
Харин бэртэж гэмтвэл хэн ч тоохгүй хүн л болно
Хэт алсдаа амьдрах итгэлгүй архичин болсоор л байна...
Тэдэнд амьдрах хүсэл байгаа ч төр нь тоохгүй юм
Талын монголын нэрийг дэлхийд цуурайтуулж явсан
Танхилхан үрсээ улс нь мартаж боломгүй
Тив Дэлхийн олон медалтанг төр нь танихаа больжээ...
Алтыг нь аваад аврыг нь хаяна гэдэг шиг
Арслан бар адил омголон байхад нь
Амжилтын төлөө зүтгүүлчихээд
Ард нь хэрэггүй юм шиг хаядаг
Төр минь тамирчидаа дэмжилдээ
Тив дэлхийд ноёрхох нэгэн эх үүсвэр чинь бөх шүү дээ.

January 6, 2011

Зүгээр л хайрла

Үүрдийн биш зуурдын энэхэн орчлонд 
Жаргал зовлонг хэмжигч багаж нь болсон
Үнэнч энэ хайрынхаа төлөө
Зүгээр л чи зүрхэндээ эзэн нь бай
Зүс таних хэн нэгэнд сэтгэлээ бүү илчил
Дуулимхан энэ хорвоо ертөнц давчуу болохоор
Дурлал гэдэг зүйл сохор болохоор
Таалагдсан хэн нэгнийг таниагүй байж
Зүрхээ өгч зүггүйтэж байж
Насан туршдаа шаналж харамсаж магад
Нарт энэ хорвоод хайрандаа харамсаж магад
Тиймээс л чи тэнэгхэн ухаандаа ихийгш бод
Тэртээд харагдах ирээдүй рүүгээ нэг өнгий
Жаргал зовлонгийн багажыг зөв үед нь ашигла
Жаахан хүүхэд шиг саваагүйтэж байнга битгий тогло
Амьдрал гэдэг тоглоом хатуу учраас
Ард нь гарах үй лайгаа бас бодолц
Санаснаар болдоггүй бөмбөрцөг дээр
Савж унахгүйн тулд ханий зөв сонго
Саруулхан энэ дэлхийн зулай дээр
Сайн муугаа үзүүлэхгүйн тулд жаргалдаа бүү ташуур.
Хорвоог туулах хосоо олсон бол
Илүүд битгий шуна нүшэл болно
Ховорхон тохиох ханиа сонгосон бол
Илүүг битгий хар ЗҮГЭЭР Л ХАЙРЛА түүнийг.

December 28, 2010

Миний сургууль

Эрдэм номын  буян гэгээ цацруулсан
Эх орны хөгжлийн эхлэл
Үйлс төгөлдөр ачит багш нараараа гоёсон
Үзэсгэлэнт эрдэм оюунт шавиудаараа гоёсон

                 Миний сургууль 15-р сургууль
                 Математикын гүнзгийрүүлсэн сургалттай алтан өргөө
Эрдэм мэдлэгээ харамгүй хайрласан 
Багш таныхаа нэр алдрыг
Эрхэмсэг үрс нь үеийн үед дуурсгаж
Эрдэм мэдлэг оюун ухаанаараа гоёно

              Миний сургууль 15-р сургууль
             Математикын гүнзгийрүүлсэн сургалттай алтан өргөө
 
 Сайхан сэтгэлт хүмүүсээр эрдмийн багаа бүрдүүлсэн
Санаа сайт үрсээр эрдмийн өргөөгөө чимсэн
Ухаант мэргэдийн ажлын талбар нь болсон
Уран бүтээлчидийн мэргэжлийн гэр нь болсон
                    
Миний сургууль 15-р сургууль  
                 Математикын гүнзгийрүүлсэн сургалттай алтан өргөө

December 27, 2010

Би

Туурга тусгаар монгол улсын
Тулгын 3-н чулууны суурыг тавьсан
Тулганд ноцох галны дөл нь болж бадарсан
Түмэн олны хайр ивээлээр хүн болсон
Би туурайн тамгатай монголын иргэн
Би тугандаа төргөж соёмбо шүтсэн монгол...

Аавынхаа харцаар томоожиж,ээжийнхээ сэтгэлд эрхэлсэн
Адууныхаа нуруунд хийморьжиж айрагныхаа амтанд дурласан
Таван хошуу талынхаа сүргийг харж баяссан
Тал уудам нутгийнхаа онгон байгальд ноёрхсон
Би ээжийн сүүний үргэлжлэл эр хүн
Би эцгийн буурь залгах үүрэг хүлээсэн эр хүн
Тиймээ би тэнгэр заяат монгол бодгаль
Тэнгэрээ шүтэж газар усаа тахисан
Тэргүүн заяат Чингэсийн үр сад
Тиймээ би мориндоо дарцаглагдсан монгол эр хүн.


December 20, 2010

Намайг хайрла

Ариухан энэ хайрынхаа талыг
Амрагхан бүсгүй чамдаа бэлэглэчихээд
Уудам энэ дэлхийд тавтай алхах юмсан
Уяран хайлсан зүрхийг чинь өөрийн болгочихоод
Ухаалаг хонгор чамдаа үнсүүлэх юмсан... 


Зүрх минь энэ бүхнийг чамаас хүснэ
Зүггүй хайр минь чамд тушаана
Сэтгэл минь бусдаас чамайг харамлана
Сэвгүй хайр минь чамд улам л дурлана
Тиймээс л зүрхэнд минь орших мөрөөдлийг биелүүл
Тэнгэрлэг охин чи намайг л хайрла.

Архи

Нэгэн биеийг минь хоёр нүүрлүүлэгч
Нэрмэл нэртэй гашуун ус чи
Сайхан монгол орны минь
Дайчин зоригтзанг юунд золиослоно вэ
Идээ ундааны дээд сархад чи
Эгнэшгүй ардыг минь юунд тарчлаана вэ
Чамд дурласан эрчүүд минь гудамжинд гарсаар л
Чамайг амталсан эхчүүд дайсанд биш архинд уусаад л
Дархан хил минь спиртэнд уусаад л
Хамаг монгол оронд минь юу тохиолдоно вэ
Халдашгүй нүүдэлчдийн минь амьдралд юунд саад болно вэ
Ухаант ардын минь сийрэг тэргүүнийг
Гашуун ус чи юунд цангааг нь тайлна вэ
Усны шувууд шиг нисэн ирэх үрсийн минь
Гарц замыг хааж хөгжилт улсыг минь юунд хорлоно вэ
Сархад чамаас би сэтгэл зүрхээрээ дэнжин тавин гуйж байна
Саруул уудам нутаг, сайхан ардаар минь бүү тогло гуйя.

Тамхи

Янжуур нэрт хор чи
Яндан мэт утааг баагиулж
Улс орныг минь юунд дээрэлхэв
Ухаант ардын минь халаасыг юунд хоослов
Чиний бусдыг татах увидас агуу юм
Чамайг сонирхсод дэлхийгээр дүүрчихэж
Өөртөө чи үргэлж шинэчлэлт хийж
Өвчин зовлонд шинэ нэр томъёог бий болгоод л ,,,
Чамаас болж ганцхан амьдрах нас минь багасаж
Чандмань эрдэнэ үрс нь гаж төрсөөр л
Дээрэлхэж ханахгүй байна уу тамхи чи
Дэндүү хатуу шийтгэл оногдуулж байгаа юм биш үү
Бурхан чамд ингэж тушаагаа юу
Бүх дэлхийн ардыг сөнөө гээ юу
Хууль тушаалыг нь зөрчиж туслаач
Хувьтай төрсөн нэг л амьдралдаа жаргамаар байна....
  Чи бидний нэг л амьдрах амьдралыг битгий үгүй хийгээч
  Чинь үнэнчээр ганцхан амьдрах амьдралыг минь хүндлээч

Аж богд

Цэнхэртэн харагдах уулс нь сүрлэг
Цэлэлзэн харагдах тал нь сүрлэг

Миний аж богдын бүх л зүйл сүрлэг
Мэнэнгийн тал мэт уудам Алтайн нуруу нь ч сүрлэг
Уул усныхаа эзэн нь болсон ан гөрөө нь сүрлэг
Ургамал ногооныхоо хаан Вансэмбэрүү нь сүрлэг
Нутгаа санаад уйлаад очиход минь
Угтаад авдаг өвгөд хогшид минь намбалаг
Нууцхан сэтгэлээ тайтгаруулан хөрвөөгөөд буцахад минь
Бороогоор нулимс хийн үдсэн аж богд минь ээ
Янгир угалз аргаль нь онгон байгалиа хадгалсан
Яруу алдарт хүмүүс нь Аж богдоороо мөнхижсөн
Миний Алтайн нутаг миний түшиг тулгуур
Мөнхөд намайг овоглох байгаль эцэг нь билээ
Хээрийн галуудтай уралдан амжилтын төлөө зүтгэхэд минь
Хэнзхэн бор зүрхэнд минь нутгаа үүрсэх омогшил төрдөг
Тиймээ миний нутаг зүрхэнд минь аргамжаатай
Мөнхөд омогших сэтгэлд минь уяатай.

Аавдаа би хайртай

Ургах улаан нарны энерги шиг
Уудам монгол нутгийн минь тал шиг
Тэнэгэр хөх тэнгэрийн нэгэн үүл
Тэнүүн уужуу зантай аавдаа би хайртай
     --Хорвоо дэлхийн нэгэн үргэлжлэл
        Хонгорхон  үр нь таньдаа хайртай
        Хосгүй ертөнцийн бас нэгэн үргэлжлэл
        Хайртай үр нь таньдаа хайртай
Тэртээд харагдах хайрхан оргил шиг
Миний аав дэндүү нөмөртэй
Тэртээд үзэгдэх өндөр оргил шиг
Миний аав дэндүү ноён нуруутай

   --Хорвоо дэлхийн нэгэн үргэлжлэл
        Хонгорхон  үр нь таньдаа хайртай
        Хосгүй ертөнцийн бас нэгэн үргэлжлэл
        Хайртай үр нь таньдаа хайртай

Гэрлийн хурдаар өнгөрөх богинохон амьдралд минь
Гэгээ бэлэглэсэн аавдаа би хайртай
Гэнэн томоогүй зантай намайг хайрлаж үнссэн
Гэрэлт хорвоогийн амьд бурхан аавдаа би хайртай


Монгол

Хүлэг морьдын туурайн төвөргөөнөөр тамаглагдсан
Хүчит бөхчүүдийнхээ туурайн төвөргөөнөөр тамаглагдсан
Эрхий мэргэн харваачдын нум сумаар тамаглагдсан
Эрийн гурван наамдынхаа уухайн дуугаар тамаглагдсан
Миний эх орон нүүдэлчин монгол
Миний эх орон нэгдсэн тусгаар улс

Тоонноос гарах утаа нь араг савартайгаа хосолсон 
Тотгондох цайны цацал нь айлын эхнэртэйгээ хосолсон
Тулганд бадрах гал нь гэрийн эзний омогтой хосолсон
Тэнгэрт заяат ард бидний төрсөн нутаг монгол
Адуун сүрэг нь босоо заяат ардаа илтгэсэн
Аж богд сүрлэг уулс нь амьдралын ноён нурууг илтгэсэн
Мөнх цаст оргилууд нь ааьын минь нөмрийг орлосон
Энэ сайхан орныг МОНГОЛ гэдэг юм
Есөн эрднийн баялагтай домогт оронг МОНГОЛ гэдэг юм

December 7, 2010

Шүлгийн цомирлог

Уудам тэнгэрийн хаяан доор
Учралт чамтайгаа болзох юмсанУлайран жаргах нарыг ширтэн
Ухаалаг чамтайгаа хүслуу шивнэх юмсан
Намуухан үдшийн аниргүйн дунд
Нандин дурсанж бүхнээ сөхөн суух юмсан

Чамайгаа бүгдэнтэй нь зүйрлэе

Хайрын салхинд найгах цэцэгтэй зүйрлэе
Хэний ч хайрыг татах согоотой зүйрлэе
Аадрын дараа татах солонготой зүйрлэе
Алтран шалгартан мишээх нартай зүйрлэе
Намуухан шөнийг гэрэлтүүлэх сартай зүйрлэе
Найган бүжих цэцэгстэй зүйрлэе
Мөнхийн бэлэгдэл цагаан уул цэцэгтэй зүйрлэе
Мөнх хайрын бэлэгдэл ягаахан сарнайтай зүйрлэе

Шүлгийн цомирлог

Одод нэг нэгэндээ дурладаг л байхдаа
Орчлон хорвоо дэлхий ертөнцөд татагддаг байсан байхдаа
Шиврээ бороо наран хоёр хослох нь дурлалын төлөө л байхдаа
Сайхан чамдаа дурлах нь зүрхний л дүрсгүйгийнх байхдаа
Тиймээс л би чамдаа дурласан, хайрласан байхдаа........

Шүлгийн цомирлог

Тэргэл саран тэнгэрт ганц
Тэнгэрлэг охин газарт ганц
Алтан наран газар ганц
Амрагхан чи минь хорвоод ганц

Шүлгийн цомирлог

Бурхан надад зүрх бэлэглэсэн
Булиглан сангалзах сэтгэл бэлэглэсэн
Хэн нэгнийг хайрлах итгэл ч бас хайрласан
Харин хэнийг хайрлахаа өөрөө сонго гэсэн 

Амьдралд минь нэг л сонголт хэрэгтэй учраас
Амрагхан чамйгаа л би сонгосон юмаа

Ханиа зөв сонго

Амьдрал гэдэг далайг сэлүүрдэж туулдаг юм шүү
Аз жаргал гэдэг гүн хэсгийг хөвж туулдаг юм шүү
Энэ урт замыг ганцаар туулбал туйлдана шүү
Эр хүн хэмээх түшиг тулгуурыг зөв сонгох нь чухал шүү
Далайд бороо орвол давалгаа ихсэнэ шүү
Дан ганц 2 сэлүүрээр сэлүүрдэнэ гэвэл худлаа шүү

December 6, 2010

Хайрын тухай

Мөнх бусын энэ хорвоод би хүн болсон юмаа
Мөрөөдөх сэтгэлээр зэвсэг хийн хүмүүжсэн юмаа
Үзэсгэлэнт энэ хорвоод би хүн болсон юмаа

Үүрдийн биш зуурдын энэ амьдралд
Үнэнч хайртай охиноо үүрд хайрлах гэсэн юмаа
Бие минь насанд дарагдахын цагт 
БИ гэдэг хүний сэтгэл нь насыг дарна
Бидэн 2  нэгэндээ итгэвэл
Балчирхан хайр минь цэцэг болон дэлбээлнэ
Хавраар ургах үзэсгэлэнтэй цэцэгс
Хайраар ургасан сэтгэлтэй минь хамт хослох юмаа
Хайрандаа үнэнч сэтгэл минь
Харцаараа намайг энхрийлэх торомгор нүдтэй чинь хослох юмаа

Гар гараасаа хөтлөх нь бидний райын эхлэл
Гарамгай сайхан зангаараа нэгнээ татах нь бидний хаын үргэлжлэл...

Хээнцэрхэн ягаахан уруул дээр нь үнсэх нь
Хайрын минь мартагдашгүй өрнөл

Хамтдаа байсан жаргалтай мөч бүхэн минь
Хайрын минь гол санаа
Хэцүү бэрх зовлон дохиолдоход

Хань минь болдог нь миний хайрын халамжилсан санаа...................
Эрхэм энэ санаанууд нийлхээрээ
Эрдэнэт нэгэн хүн бий болдог юмаа
Энэрэлт энэ хүн мөнхийн хайрын минь эзэн
Эрхэмсэг тэргүүн дээд хүмүн
Энгүй ачит болор эрдэнэ минь юмаа
Хосоор амьдардаг хорвоод
Хосоороо гоёох би дуртай Хүний ёайхан сэтгэлээр замаа хийдэг хорвоод
Хувирашгүй ариухан сэтгэлээр нь алхах би дуртай
Алхахдаа би цэх гэгч нь алхана
Ардаа байгаа бүхнээ дахин дахин харна
Алдаа оноогоо хурдан хурдан засч алхана
Амьдрал гэдэг далайд живэх эрхгүй сэлнэ.


Намарт би дуртай

Намрын улирал нэг л гунигтай
Навчисаа гөвөх модод нь бүүр уйтгартай
Орчлон хорвоо нам гүн амьсгалаад л
Орон баг хугацаа удаан гэгч нь өнгөрөөд л
Бүх л зүйл нэг л тогтуун байх юмаа
Бие сэтгэл минь ч гэсэн наватай байх юмаа
Тэгэхдээ би намарт дуртай
Тэнгэр нь цэлмэг өдөрт нь дуртай
Хатсан навчисаа газраар хөглөрч байсан ч
Хатан зүрхэнд минь хайр дэлбээлдэг учраас би дуртай

Хайраа мэдрүүлмээр байна

Дурлал хайрын намуухан болзоонд
Дуулим хорвоогийн гэгээхэн хайранд
Дэндүү дассан чамтайгаа хамт байгаад л баймаар байна 
Санаснаар болдог бол хайрламаар л байна
Сар жил өнгөрөх тусам улам л хайрламаар байна.....
Зөндөө их хайрынхаа талыг нь ч болов
Зөрүүдхэн хонгор чамдаа мэдрүүлмээр байна

Жаргалтай амьдрах юмсан

Дуулимхан хорвоогийн нэгэн буланд
Дурлалт охин чамтайгаа 60-галтай амьдрах юмсан
Эргэх энэ дэлхийн нэгэн өнцөгт
Энхрий охин чамдаа эрхлэн амьдрах юмсан
Өдөр шөнө солигдох жамтай энэ ертөнцийн
Онгон дагшин байгальд нь чамайга жаргалтай амьдрах юмсан

Үзэсгэлэнтэй

Үүд хойморийн зайтай ургадаг вансэмбэрүү үзэсгэлэнтэй
Үүрдийн хайрын бэлэгдэл болсон зөрөг цэцэг үзэсгэлэнтэй
Мөнхийн хайрыг бэлэгдэх болсон улаан сарнай үзэсгэлэнтэй
Мөнхөд бадамлах цагаан уул цэцэг үзэсгэлэнтэй
Хайрын улирлыг илтгэх далий ягаан цэцэг үзэсгэлэнтэй
Хаврын өнгийг тотодгох монос цэцэг үзэсгэлэнтэй
Анхны хайрын намуухан болзооны гэрч алтан зул цэцэг үзэсгэлэнтэй
Ариухан хайрын минь гэхээхэн гэрч чи минь үзэсгэлэнтэй

Хайртай болчихож

Сайхан чамайг шохоорхоод байх юм
Сэтгэл зүрх минь санаад байх юм
Хонин бор нүд минь чамайг ширтээд байх юм
Хайрын галаар бадарсан сэтгэл минь дүрэлзээд байх юм
Өөрийн эрхгүй нууцаар хараад байх юм
Өөрт чинь баригдахвий гэхээсайн айн харах юм
Тиймээ би чамд хайртай болчихож
Тэнэгхэн зүрх минь чамайг санаад эхэлчихэж

Санаснаар болдог бол,,,

Ододоор хучигдсан үдшийн болзоонд
Омголон зантай хүмүн би
Сараар мануулсан шөнийн болзоонд
Эрхэмсэг зантай хүмүн би
Энэ орчлонгийн байхан бүхнээр бэлэг хийн
Бүсгүй чамдаа бэлэглэх юмсан
Булиглах зүрхээ чамдаа бүрэн даатгах юмсан
Зүрх гэдэг орон зайн хайрын ховдолд чинь
Зөвхөн ганцаар ноёрхон болзох юмсан

Итгэ

Жаргал зовлонгоо хуваалцана гэдэгт итгэ
60-н жилээр ч хамт байна гэдэгт итгэ
Итгэл сэтгэл минь чинийх гэдэгт итгэ
Ирээдүйд чамтайгаа жаргалтай амьдарна гэдэгт итгэ
Буруу юм хийвэл уучилж итгэ
Бусдаас харамлаж дахиад итгэ
Намайг гэх сэтгэлээ унтартал итгэ
Насаараа чамдаа хайртай гэдэгт минь итгэ
Хорвоо ертөнц бөөрөнхий гэдэгт итгэ
Хонгорхон чамайгаа хуурвал тэнгэр нэргэнэ итгэ
Бүсгүй заяат чи минь ганцхан гэдэгт итгэ
Хоёргүй сэтгэлээр чамайгаа энхрийлнэ итгэ
Нандин үерхэл минь гэнжлигдсэн гэдэгт итгэ
Насан туршдаа наддаа итгээрэй.

Охин үр

Энхрий үр нь болж жаргал бэлэглэсэн
Энгүүн ачит  охин үр нь болж жаргал бэлэглэсэн
Амьдралынх нь учир утга болж итгэл бэлэглэсэн
Ариухан хайрынх нь гүүр болж сэтгэл бэлэглэсэн
Амьд бурхан үр нь найз минь чи шүү дээ

Жаргалтай байна

Охин чинийхээ сэтгэлийн дөлөөр дулаацан
Орцонд чамдаа эрхлэн зогсох жаргалтай юмаа надад
Ирээдүйн амьдралаа ирэх бүхнээ ярилцан
Эрхэмсэг охин чамтайгаа байхад би жаргалтай 
Хайртай гэдэг үгийг чангаас чанга зориглон хэлэх 
Бардамхан зан минь бадамлан ассан учраас би жаргалтай
Ер нь л би өнөөдөр жаргалтай байна
Ертөнцийн бүх л зүйл надад таалагдаж байна
Амьдрах итгэл амьсгалах хайрыг бэлэглэсэн
Ачит охин хайрын бурхан чамдаа би хайртай
Зүрхний минь дурлалын судсаар чинии минь
Зөөлөн дулаан сэтгэл эргэлдэж байгаа учраас би жаргалтай байна
Энэ их жаргалыг минь мөхөөх хэрэггүй шүү
Эрдэнэт биеэ надад даатгавал би жаргалтай байлгаж чаднаа амлаж байна.