Ургах улаан нарны энерги шиг
Уудам монгол нутгийн минь тал шиг
Тэнэгэр хөх тэнгэрийн нэгэн үүл
Тэнүүн уужуу зантай аавдаа би хайртай
--Хорвоо дэлхийн нэгэн үргэлжлэл
Хонгорхон үр нь таньдаа хайртай
Хосгүй ертөнцийн бас нэгэн үргэлжлэл
Хайртай үр нь таньдаа хайртай
Тэртээд харагдах хайрхан оргил шиг
Миний аав дэндүү нөмөртэй
Тэртээд үзэгдэх өндөр оргил шиг
Миний аав дэндүү ноён нуруутай
--Хорвоо дэлхийн нэгэн үргэлжлэл
Хонгорхон үр нь таньдаа хайртай
Хосгүй ертөнцийн бас нэгэн үргэлжлэл
Хайртай үр нь таньдаа хайртай
Гэрлийн хурдаар өнгөрөх богинохон амьдралд минь
Гэгээ бэлэглэсэн аавдаа би хайртай
Гэнэн томоогүй зантай намайг хайрлаж үнссэн
Гэрэлт хорвоогийн амьд бурхан аавдаа би хайртай
No comments:
Post a Comment