January 12, 2011

Бид тав

Жаргал зовлон итгэлээр холбогдсон
Жаахан хөвгүүд байхдаа бид хүслээрээ холбогдсон
Атгасан гар адил нэгэн сэтгэлийн
Ариухан нандин андын үерхэлээр холбогдсон
БИд тав сэтгэл зүрхний андууд
Бөхөшгүй мөхөшгүй үерхэлийн нандин холбоосууд
Дэлхий гэдэг ертөнцөд буугаад мордох хооронд
Дээдэс заяат хүтүний орчлонд очоод буцах хооронд
Бид тав бие махбодиороо нийлцгээсэн андууд
Бид тав билэг танхай оюун ухаанаараа нийлцгээсэн андууд
Хорвоо гэдэг өргөөнд уйлж, инээх, амьдрах хугацаанд
Хайрт андуудтайгаа сэтгэлийн жаргалаар тоглож өслөө би.
Сургууль гэдэг 2-догч гэрээр дасан уусахын гүүрээ хийцгээсэн
Сувдан нулимстай 10-н жилээр үерхэлийн ган замаа хийцгээсэн
Бид тав салашгүй мөнхийн андууд
Бид тав саад тотгорын эсрэг нэгэн сэтгэлээр зогсох ахан дүүс.

No comments:

Post a Comment