Цэнхэртэн харагдах уулс нь сүрлэг
Цэлэлзэн харагдах тал нь сүрлэг
Миний аж богдын бүх л зүйл сүрлэг
Мэнэнгийн тал мэт уудам Алтайн нуруу нь ч сүрлэг
Уул усныхаа эзэн нь болсон ан гөрөө нь сүрлэг
Ургамал ногооныхоо хаан Вансэмбэрүү нь сүрлэг
Нутгаа санаад уйлаад очиход минь
Угтаад авдаг өвгөд хогшид минь намбалаг
Нууцхан сэтгэлээ тайтгаруулан хөрвөөгөөд буцахад минь
Бороогоор нулимс хийн үдсэн аж богд минь ээ
Янгир угалз аргаль нь онгон байгалиа хадгалсан
Яруу алдарт хүмүүс нь Аж богдоороо мөнхижсөн
Миний Алтайн нутаг миний түшиг тулгуур
Мөнхөд намайг овоглох байгаль эцэг нь билээ
Хээрийн галуудтай уралдан амжилтын төлөө зүтгэхэд минь
Хэнзхэн бор зүрхэнд минь нутгаа үүрсэх омогшил төрдөг
Тиймээ миний нутаг зүрхэнд минь аргамжаатай
Мөнхөд омогших сэтгэлд минь уяатай.
No comments:
Post a Comment