December 28, 2010

Миний сургууль

Эрдэм номын  буян гэгээ цацруулсан
Эх орны хөгжлийн эхлэл
Үйлс төгөлдөр ачит багш нараараа гоёсон
Үзэсгэлэнт эрдэм оюунт шавиудаараа гоёсон

                 Миний сургууль 15-р сургууль
                 Математикын гүнзгийрүүлсэн сургалттай алтан өргөө
Эрдэм мэдлэгээ харамгүй хайрласан 
Багш таныхаа нэр алдрыг
Эрхэмсэг үрс нь үеийн үед дуурсгаж
Эрдэм мэдлэг оюун ухаанаараа гоёно

              Миний сургууль 15-р сургууль
             Математикын гүнзгийрүүлсэн сургалттай алтан өргөө
 
 Сайхан сэтгэлт хүмүүсээр эрдмийн багаа бүрдүүлсэн
Санаа сайт үрсээр эрдмийн өргөөгөө чимсэн
Ухаант мэргэдийн ажлын талбар нь болсон
Уран бүтээлчидийн мэргэжлийн гэр нь болсон
                    
Миний сургууль 15-р сургууль  
                 Математикын гүнзгийрүүлсэн сургалттай алтан өргөө

No comments:

Post a Comment