Янжуур нэрт хор чи
Яндан мэт утааг баагиулж
Улс орныг минь юунд дээрэлхэв
Ухаант ардын минь халаасыг юунд хоослов
Чиний бусдыг татах увидас агуу юм
Чамайг сонирхсод дэлхийгээр дүүрчихэж
Өөртөө чи үргэлж шинэчлэлт хийж
Өвчин зовлонд шинэ нэр томъёог бий болгоод л ,,,
Чамаас болж ганцхан амьдрах нас минь багасаж
Чандмань эрдэнэ үрс нь гаж төрсөөр л
Дээрэлхэж ханахгүй байна уу тамхи чи
Дэндүү хатуу шийтгэл оногдуулж байгаа юм биш үү
Бурхан чамд ингэж тушаагаа юу
Бүх дэлхийн ардыг сөнөө гээ юу
Хууль тушаалыг нь зөрчиж туслаач
Хувьтай төрсөн нэг л амьдралдаа жаргамаар байна....
Чи бидний нэг л амьдрах амьдралыг битгий үгүй хийгээч
Чинь үнэнчээр ганцхан амьдрах амьдралыг минь хүндлээч
No comments:
Post a Comment