Дуулим хорвоод хогноос ч дор болгох юм
Хайр хүнийг тэнгэр газар шиг өөрчлөх юм
Харин би түүнд хайртай болсон доо одоо шаналах юм
Хэзээ нэгэн цагт хайрлуулна гэж мөрөөдөж байсан
Хэн нэгнийг биш би түүнд хэрэгтэй болно гэдэгт итгэж байсан
Гэвч тэр хайр хүнийх байсан
Гэнэн цайлган сэтгэлд нь би биш тэр байёан
Бодлын үзүүрт нь миний сүүдэр ч байгаагүй ээ
Борхон зүрхэнд нь намайг гэх өргөс ч байгаагүй
Дурласан болохоос үхсэн биш би шантрахгүй
Дурлах охин олдохгүй биш би сохрохгүй
Сэтгэл минь байвч түүнд хэлж зүрхлэхгүй
Санаа минь байвч тэр намайг ойлгохгүй
Зүрх минь шархлавч тэр мэдрэхгүй
Хайр минь түүнийг дулаацуулавч тэр халууцахгүй
Би ингэхэд хэн юм бэ?
Бүхэл бүтэн бодгаль атал
Түүний хувьд жаргалынх нь садаа байсан гэж үү?
Би хэн бэ? чиний хувьд...
No comments:
Post a Comment