Чинийхээ дуу хоолойг сонсоход л би аз жаргалтай
Чамтай хөтөлцөн үдэш алхахад л би аз жаргалтай
Урин хаврын жиндүүхэн салхинд хайраараа дулаацах би аз жаргалтай
Урагшаа тэмүүлэх амьдралын итгэл нь чи болохоор би аз жаргалтай
Урдаа тавьсан зорилгын минь хөшүүрэг нь чи болохоор би аз жаргалтай
Уулсын цаанаас гэрэлтэх нарны нэгэн цацраг болон намайг ээхэд би аз жаргалтай.
......Аз жаргалтай ирээдүйн минь гэрэл нь чи болохоор чамдаа би хайртай
Аз жаргалтай амьдралын минь баталгаа нь чи болохоор чамдаа би хайртай
Аз жаргалтай үеүүдийн минь дурсамж нь чи болохоор чамдаа би хайртай
Аз жаргалтай шөнийн минь зүүдний дагина нь чи болохоор чамдаа би хайртай.
..........Чамдаа би хайртай болохоор уулзах би дуртай
Чамдаа би хайртай болохоор хардах би дуртай
Чамдаа би хайртай болохоор эрхлэх би дуртай
Чамдаа би хайртай болохоор бүхнээс харамлах би дуртай.
....................Би дуртай намуухан яриа үүсгэн надтай байхад чинь
Би дуртай надтай бие сэтгэлээрээ хамд байхад чинь
Би дуртай асаж буй лаа адил намайг гэрэлтүүлэхэд чинь
Би дуртай амьдралд, амьдралын минь гол дүр чи учраас....
No comments:
Post a Comment