January 12, 2011

Эрдэнэ

Ичингүйрэн над руу мишээх миний хайр нандин эрдэнэ
Ивээлт нарны цацраг адил миний хайр алтан эрдэнэ
Эрхэмсэг тэргүүн бүсгүй миний хайр болор эрдэнэ
Ижий шиг минь намайг энхрийлэх миний хайр тана эрдэнэ
Мөнх бусын хорвоод намайг жаргаах миний хайр мөнгөн эрдэнэ
Мөрөөдөл сэтгэлийн минь гүүр миний хайр зэс эрдэнэ
Мөхөшгүй бат үерхэлийн минь холбоос миний хайр ган эрдэнэ
Мартагдашгүй үеүүдийн дурсамж миний хайр оюу эрдэнэ юмаа

No comments:

Post a Comment