Хэн нэгэнд зүрхээ өгчихөөд хайртай гэж худлаа ярих чамаар би яах юм
Хэн нэгнийг дурлалын бурханаа сонгочихоод
Надаар шүтүүлэн амьдрах чамд ямар байна?
Дуулим хорвоод бүтэн төрчихөөд
Дараа нь зүрхгүй амьдрах ямар байна
Сэтгэл зүрхээ хайрын ломбарданд тавьчихаад
Хүүг нь төлж чадахгүй алдах ямар байна
Зүрхгүй хөндий биеэ надад зориулчихаад
Амьгүй юм шиг амьдрах чи надад хэрэггүй
Миний дэргэд хэвтэх чамд зүрх алга
Магадгүй бас сэтгэл ч алга
Хов хоосон бие чинь намайг дааруулж байна
Хайр гэдэг чиний хувьд мөс биш гэж үү?
Анхны хайрдаа зүрхээ өгчихөөд амьдрах чамд сайхан байсан гэж үү?
Шархалсан зүрхээ эдгээх сэтгэлгүй байж
Шаналсан сэтгэлээ нуун надаар тоглох чи тэнэг юм уу?
Зүрхгүй биеэр би яах юм?
Зах хязгааргүй ирээдүй лүү алга бол доо
No comments:
Post a Comment