Туурга тусгаар монгол улсын
Тулгын 3-н чулууны суурыг тавьсан
Тулганд ноцох галны дөл нь болж бадарсан
Түмэн олны хайр ивээлээр хүн болсон
Би туурайн тамгатай монголын иргэн
Би тугандаа төргөж соёмбо шүтсэн монгол...
Аавынхаа харцаар томоожиж,ээжийнхээ сэтгэлд эрхэлсэн
Адууныхаа нуруунд хийморьжиж айрагныхаа амтанд дурласан
Таван хошуу талынхаа сүргийг харж баяссан
Тал уудам нутгийнхаа онгон байгальд ноёрхсон
Би ээжийн сүүний үргэлжлэл эр хүн
Би эцгийн буурь залгах үүрэг хүлээсэн эр хүн
Тиймээ би тэнгэр заяат монгол бодгаль
Тэнгэрээ шүтэж газар усаа тахисан
Тэргүүн заяат Чингэсийн үр сад
Тиймээ би мориндоо дарцаглагдсан монгол эр хүн.
No comments:
Post a Comment