December 20, 2010

Архи

Нэгэн биеийг минь хоёр нүүрлүүлэгч
Нэрмэл нэртэй гашуун ус чи
Сайхан монгол орны минь
Дайчин зоригтзанг юунд золиослоно вэ
Идээ ундааны дээд сархад чи
Эгнэшгүй ардыг минь юунд тарчлаана вэ
Чамд дурласан эрчүүд минь гудамжинд гарсаар л
Чамайг амталсан эхчүүд дайсанд биш архинд уусаад л
Дархан хил минь спиртэнд уусаад л
Хамаг монгол оронд минь юу тохиолдоно вэ
Халдашгүй нүүдэлчдийн минь амьдралд юунд саад болно вэ
Ухаант ардын минь сийрэг тэргүүнийг
Гашуун ус чи юунд цангааг нь тайлна вэ
Усны шувууд шиг нисэн ирэх үрсийн минь
Гарц замыг хааж хөгжилт улсыг минь юунд хорлоно вэ
Сархад чамаас би сэтгэл зүрхээрээ дэнжин тавин гуйж байна
Саруул уудам нутаг, сайхан ардаар минь бүү тогло гуйя.

No comments:

Post a Comment