January 6, 2011

Зүгээр л хайрла

Үүрдийн биш зуурдын энэхэн орчлонд 
Жаргал зовлонг хэмжигч багаж нь болсон
Үнэнч энэ хайрынхаа төлөө
Зүгээр л чи зүрхэндээ эзэн нь бай
Зүс таних хэн нэгэнд сэтгэлээ бүү илчил
Дуулимхан энэ хорвоо ертөнц давчуу болохоор
Дурлал гэдэг зүйл сохор болохоор
Таалагдсан хэн нэгнийг таниагүй байж
Зүрхээ өгч зүггүйтэж байж
Насан туршдаа шаналж харамсаж магад
Нарт энэ хорвоод хайрандаа харамсаж магад
Тиймээс л чи тэнэгхэн ухаандаа ихийгш бод
Тэртээд харагдах ирээдүй рүүгээ нэг өнгий
Жаргал зовлонгийн багажыг зөв үед нь ашигла
Жаахан хүүхэд шиг саваагүйтэж байнга битгий тогло
Амьдрал гэдэг тоглоом хатуу учраас
Ард нь гарах үй лайгаа бас бодолц
Санаснаар болдоггүй бөмбөрцөг дээр
Савж унахгүйн тулд ханий зөв сонго
Саруулхан энэ дэлхийн зулай дээр
Сайн муугаа үзүүлэхгүйн тулд жаргалдаа бүү ташуур.
Хорвоог туулах хосоо олсон бол
Илүүд битгий шуна нүшэл болно
Ховорхон тохиох ханиа сонгосон бол
Илүүг битгий хар ЗҮГЭЭР Л ХАЙРЛА түүнийг.

No comments:

Post a Comment