Мөнх бусын энэ хорвоод би хүн болсон юмаа
Мөрөөдөх сэтгэлээр зэвсэг хийн хүмүүжсэн юмаа
Үзэсгэлэнт энэ хорвоод би хүн болсон юмаа
Үүрдийн биш зуурдын энэ амьдралд
Үнэнч хайртай охиноо үүрд хайрлах гэсэн юмаа
Бие минь насанд дарагдахын цагт
БИ гэдэг хүний сэтгэл нь насыг дарна
Бидэн 2 нэгэндээ итгэвэл
Балчирхан хайр минь цэцэг болон дэлбээлнэ
Хавраар ургах үзэсгэлэнтэй цэцэгс
Хайраар ургасан сэтгэлтэй минь хамт хослох юмаа
Хайрандаа үнэнч сэтгэл минь
Харцаараа намайг энхрийлэх торомгор нүдтэй чинь хослох юмаа
Гар гараасаа хөтлөх нь бидний райын эхлэл
Гарамгай сайхан зангаараа нэгнээ татах нь бидний хаын үргэлжлэл...
Хээнцэрхэн ягаахан уруул дээр нь үнсэх нь
Хайрын минь мартагдашгүй өрнөл
Хамтдаа байсан жаргалтай мөч бүхэн минь
Хайрын минь гол санаа
Хэцүү бэрх зовлон дохиолдоход
Хань минь болдог нь миний хайрын халамжилсан санаа...................
Эрхэм энэ санаанууд нийлхээрээ
Эрдэнэт нэгэн хүн бий болдог юмаа
Энэрэлт энэ хүн мөнхийн хайрын минь эзэн
Эрхэмсэг тэргүүн дээд хүмүн
Энгүй ачит болор эрдэнэ минь юмаа
Хосоор амьдардаг хорвоод
Хосоороо гоёох би дуртай Хүний ёайхан сэтгэлээр замаа хийдэг хорвоод
Хувирашгүй ариухан сэтгэлээр нь алхах би дуртай
Алхахдаа би цэх гэгч нь алхана
Ардаа байгаа бүхнээ дахин дахин харна
Алдаа оноогоо хурдан хурдан засч алхана
Амьдрал гэдэг далайд живэх эрхгүй сэлнэ.
No comments:
Post a Comment