Охин чинийхээ сэтгэлийн дөлөөр дулаацан
Орцонд чамдаа эрхлэн зогсох жаргалтай юмаа надад
Ирээдүйн амьдралаа ирэх бүхнээ ярилцан
Эрхэмсэг охин чамтайгаа байхад би жаргалтай
Хайртай гэдэг үгийг чангаас чанга зориглон хэлэх
Бардамхан зан минь бадамлан ассан учраас би жаргалтай
Ер нь л би өнөөдөр жаргалтай байна
Ертөнцийн бүх л зүйл надад таалагдаж байна
Амьдрах итгэл амьсгалах хайрыг бэлэглэсэн
Ачит охин хайрын бурхан чамдаа би хайртай
Зүрхний минь дурлалын судсаар чинии минь
Зөөлөн дулаан сэтгэл эргэлдэж байгаа учраас би жаргалтай байна
Энэ их жаргалыг минь мөхөөх хэрэггүй шүү
Эрдэнэт биеэ надад даатгавал би жаргалтай байлгаж чаднаа амлаж байна.
No comments:
Post a Comment