January 12, 2011

Энэ шохоорхол уу?

Хайртай гэж чамдаа хэлсэн атал
Хажууд чинь яваа найзыг чинь хараад байх юм
Сэтгэл зүрх минь чамайг хайрлаад байгаа атал
Санаа сэтгэлд минь ондоо нэгэн орж гараад байх юм
Би ингэхэд хэнд нь хайртай юм бэ
Битүүхэн та 2-г шохоорхоод байгаан болов уу?
Зүрхээ сонсохоор хэлгүй юм шиг дуугарахгүй юм
Сэтгэлээ дагахаар хөлгүй юм шиг явахгүй юм
Дурлал нь сохор юм болов уу?
 Дурласан нэгэн нь галзуу болдог юм болов уу?
Чамайг хайрлах сэтгэл минь салаа замтай байсан юм болов уу?
Чамд дурлах би 2 зүрхтэй байсан юмуу?
Аз жаргалтай амьдармаар байна
Аль нь надад хайртай бол
Ирээдүйн амьдралаа хардаг бол зөвийг нь сонгох юмсан
Ирэх зовлонгоо мэддэг бол жаргалаа эртнээс хайх юмсан
Надад хайртай тэр л охинд нандин бүхнээ зориулмаар байна
Намайг гэх сэтгэл нь унтрахгүй болтол нь насан туршдаа хайрламаар байна.

No comments:

Post a Comment