December 20, 2010

Монгол

Хүлэг морьдын туурайн төвөргөөнөөр тамаглагдсан
Хүчит бөхчүүдийнхээ туурайн төвөргөөнөөр тамаглагдсан
Эрхий мэргэн харваачдын нум сумаар тамаглагдсан
Эрийн гурван наамдынхаа уухайн дуугаар тамаглагдсан
Миний эх орон нүүдэлчин монгол
Миний эх орон нэгдсэн тусгаар улс

Тоонноос гарах утаа нь араг савартайгаа хосолсон 
Тотгондох цайны цацал нь айлын эхнэртэйгээ хосолсон
Тулганд бадрах гал нь гэрийн эзний омогтой хосолсон
Тэнгэрт заяат ард бидний төрсөн нутаг монгол
Адуун сүрэг нь босоо заяат ардаа илтгэсэн
Аж богд сүрлэг уулс нь амьдралын ноён нурууг илтгэсэн
Мөнх цаст оргилууд нь ааьын минь нөмрийг орлосон
Энэ сайхан орныг МОНГОЛ гэдэг юм
Есөн эрднийн баялагтай домогт оронг МОНГОЛ гэдэг юм

No comments:

Post a Comment