January 12, 2011

Миний зүрх

Цээжинд минь байгаа атгахан зүрх
Цаанаа л нэг хөндүүрлэх боллоо
Сэтгэлд минь хөврөх ганцхан утас
Сайхан тэр л охиныг гэж хөврөх боллоо
Дэлхий гэдэг бөмбөрцгийн эргэхийн хүрдэнд
Дэлгэр уудам орчлонгийн солигдохын ээлжинд
Хүн миний зүрх хайгуул хийсээр
Хүслэн болсон эрдэнэсээ зүрх гэгчээр хайсаар
Хүйн орчлонгийн өнцөг буланг нүд гэгчээрээ ширтсээр
Хүмүн төрөлхтөн дотроос сайханыг хайсаар...
Миний зүрх жаргалаа олсоон
Мөнхөд хайрлах охин түүнийгээ олсоон
Миний бие хосоо олсоон
Мөрөөдөл бүхнийг минь жигүүрлэх түүнийгээ олсон.

No comments:

Post a Comment