January 12, 2011

Бөх

Эр зориг чадлын бахдам амжилтын хөшүүрэг
Эрхэмсэг оршихуйн нэгэн үндэс суурь
Аз нь гүйж од нь гийх хүмүнд
Алдар нэр, амжилтын буухайг атгуулдаг
Бөх гэдэг спорт гайхамшигийн түлхүүр
Бүрэн эрхэт эх дэхийн алдрын нэгэн шалгуур юм.
Алдрынхаа буухайг ахиулахын тулд
Амин биеэ золиослон барилддаг
Бөх гэдэг Спортын аз сорьсон төрөл
Бүрэн эрхэт монголын амжилтын нэгэн багана юм.
Түмэн ардын уухайн дуугаар урамшдаг
Тэнгэр заяат хүмүн та уран мэхээрээ гоёдог
Ялагдалын гашуун бөгөөд нандин сэтгэлээр
Ялалтын түлхүүрээ хийн зүтгэдэг
Дааж барашгүй зовлонгийн ард нь гарахын төлөө
Дахин түрүүлэх итгэлийг олохын төлөө биеэ золиослодог юмаа.
Амжилтын амтанд орвол тамирчин хүн  улам л тэмүүлдэг юм
Ахин амсах хүсэл нь сая саяаар нэмэгддэг юм.
Харин бэртэж гэмтвэл хэн ч тоохгүй хүн л болно
Хэт алсдаа амьдрах итгэлгүй архичин болсоор л байна...
Тэдэнд амьдрах хүсэл байгаа ч төр нь тоохгүй юм
Талын монголын нэрийг дэлхийд цуурайтуулж явсан
Танхилхан үрсээ улс нь мартаж боломгүй
Тив Дэлхийн олон медалтанг төр нь танихаа больжээ...
Алтыг нь аваад аврыг нь хаяна гэдэг шиг
Арслан бар адил омголон байхад нь
Амжилтын төлөө зүтгүүлчихээд
Ард нь хэрэггүй юм шиг хаядаг
Төр минь тамирчидаа дэмжилдээ
Тив дэлхийд ноёрхох нэгэн эх үүсвэр чинь бөх шүү дээ.

No comments:

Post a Comment