December 6, 2010

Итгэ

Жаргал зовлонгоо хуваалцана гэдэгт итгэ
60-н жилээр ч хамт байна гэдэгт итгэ
Итгэл сэтгэл минь чинийх гэдэгт итгэ
Ирээдүйд чамтайгаа жаргалтай амьдарна гэдэгт итгэ
Буруу юм хийвэл уучилж итгэ
Бусдаас харамлаж дахиад итгэ
Намайг гэх сэтгэлээ унтартал итгэ
Насаараа чамдаа хайртай гэдэгт минь итгэ
Хорвоо ертөнц бөөрөнхий гэдэгт итгэ
Хонгорхон чамайгаа хуурвал тэнгэр нэргэнэ итгэ
Бүсгүй заяат чи минь ганцхан гэдэгт итгэ
Хоёргүй сэтгэлээр чамайгаа энхрийлнэ итгэ
Нандин үерхэл минь гэнжлигдсэн гэдэгт итгэ
Насан туршдаа наддаа итгээрэй.

1 comment:

  1. сэтгэлийн минь нэгэн дуудлагын үгс

    ReplyDelete