Арван тавны саран адил гэрэлтэх юмаа та
Аав ээжийн минь сүнс адил хамгаалах бурхан юмаа та
Адгуус шиг байсан биеийг минь амьдралд хөл тавиулж
Амьтны ёсоор биш хүн гэдэг бодгаль болгожээ та.
Хоёр гарнаас нь амьдралын алтан зам гэрэлтэж байдаг
Хосгүй ухаанаас нь амьдрахын арга сурдаг
Наанаа загнасан ч цаанаа бурхан шиг өрөвч
Намайг сургахын төлөө амьдралаа золиослогч
Буруу энгэртэй дээлий минь зөв харуулж оёсон
Бурхан та эрдмийн ундрага
Бусдын үрсийг өөрийнхөө ертөнцөд урин залж
Бузар мунхагын эсрэг зогсдог буянтан билээ та
Жаргалын алимыг ухаанаасаа ургуулсан
Жаран зуунаар дуурсагдах алдар гавъяаг өөртөө билэглэсэн
Багш та өр нэхдэггүй өглөгч
Багш та өгснөө буцааж авдаггүй саятан
Ус мөрний урсгал эхтэй байдаг шиг
Эрдмийн ундрагын эцэг эх нь та юм.
Уул толгодын сүрлэгэнд нь нэр хайрладаг шиг
Ухаант хүмүүсийн дундаас багш гэдэг нэрийг таньд л хайрлажээ.
Дэлгэр монгол орны минь хөгжлийн түлхүүр нь багш
Далд байгаа хүний сэтгэлийг ухан уншигч нь багш
Тэнгэр эцгийн үрс нь болсон багш та
Тэнүүн дэлхийн аврал нь болсон багш та
Дэлхий ертөнцийн нүд нь билээ багш та
Дайсан үгүй жанжин билээ та.
No comments:
Post a Comment