January 12, 2011

Миний хайр

Sain bna uu?  Nmg Baagii gdg l dee. Bi ene jil Zabxan aimgaas shiljij irsen ym xemeen bi 9.1nd angiinhandaa ooriigoo taniltsuulab. bagsh mini nadruu eyldegeer ineemseglen xaran 1-r salaanii 3-t  Xulangiin hajuud suu gej zaaj ogob. Shine angid orood 3 sar angiinhantaigaa taniltsan naizalj nohorloj ehleseer l, ter dotroos Bilgee Ganaa 2-toi dotnii nzuud bolon neg negniiheeree oroj garaad idej uuh ymaa hubaagaad l ybdag blaa.Xabriin yrgui, urgaj tsetseg nahialsaar l neg l medehed ulsiin shalgalt oirtoj togsoh bolchihoj. Arai hiin shalgaltaa onts ogob. togsoh angi shuu gej bagsh nar orilood l bsan urdaas ni ineegeed garaad irehed gaihdag ym bna lee. Tegehdee ene ontsiig bid ch abaagui ym ldaa . Manai angiin 4-n nudet Alimaa l 4-n onts absan gsn ug tegehdee huulj l chadaj bval boljil bna gej bagsh mini magtsan shuu. Konkursandaa beldseer 2 nztaigaa oligtoi ch niilj chadahgui bsaar udjee. Tegeed park alhahaar shiideed l nargin toglosoor park orohod odriin tsagaar humuus algaa 3-laa baahan hootsoldoj togloloo. Neg l medehed tsag oroinii 21 tsag bolson blaa.Bid 3 er huniihee ajliig hiiheer shiidej zamd taaraldsan zorson egchmed, duumed uyiin girlsoor toglosoor bur suuldee sonirholgui bolov. Xajuugaar ni eej aab utasdaad l ydargaatai. Manai 2 Heeteid bdag uchraas bid nar Morin huuraas 2 tiishee salab. Gantsaaraa alhan hurdhan harihiin huslen bolson bi guij harin mikriin 9-n dabhariin hajuugaar gvij btal negen ohin uilan suuj baiv. Setgel sanaagaar l unasan ym shig haragdsan uchraas setgeliig ni ongoilgoh sanaatai ochin sainuu gtl bi uhmeer bna gsn 2- n ugiig tuunees sonsob. Bi ch bas teneg ym shig uilj bgaa hun muu bh ni todorhoi atal asuuj l bdag tegj. Tuuntei taniltsan eldeviig yrin suusaar shoniin 3 hurtel suub. setgel ni ongoison bololtoi minii yriand orchihson ineed aldaad l chimeeguihen sonsono. Tuuniig Zaya gdg ternii mini eej aab  ter oroi muudaltssan ym bna lee tegeed l ter teselgui garchihsan uilj bsan ni ter. Tuuniig gert ni oruulaj ogohdoo shan amraarai gej heleh gej bsanaa dugaaraa ogchih geed helj orhib. Minii dugaar uu 9988.... gechiheed shan amraarai geed l orchihov. Tuunii yria ineemseglel nadad mash ih taalagdsan. Bi zamdaa az jargaltai ineeseer l gertee harin untab. Untsan ch gej dee shonojingoo l tuuniig bodon ogloo bolohiig huleen.Arai hiin 8 tsag bolonguud Zaya ruugaa o.mend bi ochigdoriin Baagii bna gej bichihed Aaan ochigdor mash ih bayrlalaa gsn msj bichib.bid 2 neg negniihee tuhai msjilseer 12 hurtel msjileb. Nzuudtaigaa uulzahaar heetei ruu mashin suun buudal deer ni buun alhaj btaj araas Baagii gej emegtei hun duudah shig bolloo. Ergej hartal Zaya mini blaa. Tuuniig gert ni hurgej ogohoor ergeed l alhab.Bid 2 parkaar alhahaar tohiroltson ym yrij alhsaar neg l medehed tuuniig hotolchihson ineegeed l alhaj baiv. Bid 2-n amidral urgheljilseer l....... 3-n jiliin daraa                                                                                                   Bi bur tuunteigee suun gdgtee itgeltei bur 3-n huuhedtei bolno gej hoorondoo bainga yrina. Bid 2 yg 3- jiliin omno ene odor anh taniltsaj bsan ym .Tuundee Gerleh sanal tabih minii xamgiin hariutslagatai odor blaa. Ter mini tsagaasaa neleed l hojigdon orj ireb. Neg l guniglangui jaahan suuj bsanaa Baagii bi chamd hairgui oor negen boy-d sain bolood udaj bna Uuchlaarai...... Nadaas busdad Durla xemeen uilan garch xariahad bi har darj zuudelj bgaa ym shig l ene zuudneesee hurdhan serehiin moroodol bolon shanalan uilan zogsono. Ternii mini utas ni ch holbogdohgui gert ni ochih bolgon bhgui, bhaa bolison, dahij bitgii ir gdg 3- n ugiig l heldeg baiv. Ingej ybsaar bi tuunees oor heniig ch bodolgui 1 jiliig ardaa orxison ym. Negen ogloo utas duugarlaa.Bi Zaya-giin ax ni bna.Duu mini tarhinii xort xabdartai bsan ym chamd denduu xairtai bsan ym shuu. 3-n hongiin omno ongorsoon duu mini. Uuchlaarai axiin duu chamd zahidal uldeesen irj abaarai ahiin duu hemeen uilan utsaa salgab. Bi itgej ydan gert ni ochihod minii xairiin zuragnii omno Zuliin gerel Badamlan asch blaa. Bi Zahidaliig hurdhan aban  araihiin  garan nulimstai nudeeree budeg badag unshin galzuurah shahan orilon Bi ene Xorboogiin xamgiin azgui hun nadad amidrah itgel sonirhol alga gej changaas changa orilon uilab. Ingeed l bi buh uchriig oilgoj  setgel zurhendee gun gunzgii sharhtai, amidralaa harah nudgui sohorson met bolson ym daa. Durlal huniig hooson mah l bolgodogiig bi ingehed l medsen ym. Tiimee minii xairaa, Zaya chi minii Anhnii mini bogood suuliin mini xair bsan ym shuu. Bi CHAMDAA  HAIRTAI MASH IH.

Намайг бус тэрнийг хайрлах чамд

Охин чи минь надаас бусдыг зүүдлэн нойрсож байна
Сэтгэл зүрхээ ялан чамайг ирнэ гэж хүлээдэг атал
Ондоо хөвгүүнийг хүлээн зогсож байх юм
Шархалсан зүрхээ идгэнэ гэдэгт итгэн хайрладаг атал 
Сарангуа гүнж чи минь бусдын зүрхийг эзэмдчих юм
Жаргалтай чи инээж байхад
зовоод л би уйлж байсан чамаас болж
Намайг биш хэн нэгнийг энхрийлэн таалахад би хагас үхсээн
Намайг биш хэн нэгнийг инээмсэглэн харахад би сохорсоон
Чамайг хайрлахгүй юм бол сохорсон нь дээр
Хэн нэгнийг хайрлах чамайг харж байхаараа.
Намайг бус тэрнийг хайрлах чамайг би мартаж чадна
Намайг хайрлах хэн нэгэн
Нарт хорвоод байгаа учраас.

Зүрхгүй биеэр би яах юм

Хэн нэгнийг дурлалын бурханаа сонгочихоод
Надаар шүтүүлэн амьдрах чамд ямар байна?
Дуулим хорвоод бүтэн төрчихөөд
Дараа нь зүрхгүй амьдрах ямар байна
Сэтгэл зүрхээ хайрын ломбарданд тавьчихаад
Хүүг нь төлж чадахгүй алдах ямар байна
Зүрхгүй хөндий биеэ надад зориулчихаад
Амьгүй юм шиг амьдрах чи надад хэрэггүй
Миний дэргэд хэвтэх чамд зүрх алга
Магадгүй бас сэтгэл ч алга
Хов хоосон бие чинь намайг дааруулж байна
Хайр гэдэг чиний хувьд мөс биш гэж үү?
Анхны хайрдаа зүрхээ өгчихөөд амьдрах чамд сайхан байсан гэж үү?
Шархалсан зүрхээ эдгээх сэтгэлгүй байж
Шаналсан сэтгэлээ нуун надаар тоглох чи тэнэг юм уу?
Зүрхгүй биеэр би яах юм?
Зах хязгааргүй ирээдүй лүү алга бол доо

Намайг хайрлах тэр л охинд

Дурсамж бүхэнд чинь миний тухай бий юу?
Зүгээр л надад дасаад байгаан биш үү?
Зүггүй хайр үнэхээр чамайг надад дурлуулчихсан юм уу?
Хайртай гэчихээд намайг залгахыг хүлээх чи зовохгүй байна уу?
Хаяа нэг чам руу залгах муу занг минь засагдана гэж итгээд байгаамуу?
Чамд хайртай гэж худал хэлсэнийг минь мэдсээр байж
Хууртагдсан чигээрээ амьдрах чи тэнэг юм уу?
Сэтгэлийг чинь бодоод би чамайг хайрлах гэтэл
Сэтгэл зүрх минь мөрөөдлөө хайгаад байх юм
Чиний оронд өөрийгөө тавиад бодохоор
Чинь сэтгэл зүрх 2-г чинь шархлуулсанаа ойлгон гэмших  юм
Чамайг бодох хугацаа надад зөндөө байвч
Чи биш тэр л толгойноос гарахгүй юм
Намайг хайрлах зүрхээ сонсоод нэг үз дээ
Намайг хайрлах сэтгэлээ тунгаан нэг бод доо
 Чамд хайрлуулах эрх надад байхгүй ээ
Чамайг гэх сэтгэл надад байхгүй ээ
Бусдыг хайрлах зүрхнээсээ намайг арч даа
Бүхнийг тэсээд шинээр эхлээрэй хайр дурлалаа
                             Чамд аз жаргал хүсье

10-н жил

Цэцэглэсэн  лентээр биеэ чимсэн охид
Цагаан цамцаар  биеэ чимсэн хөвгүүд
Сурагч насаар амьдралаа чимсэн хүүхдүүд
Сургууль гэдэг байшингаар гэрээ хийсэн үрс
     Уйлж, дуулдаг сурагч нас
     Уурлаж загинадаг ангийн багш
     Уухайлан дэмждэг сагсны баг
     Уурлаж ханадаггүй охид хөвгүүд
Хэн нэгэндээ уурласан ч
Хэсэгхэн хугацааны дараа тэврэлдээд л явдаг
Хараар биш цагаанаар дүрслэгдэх тосон будаг
Хагацалаар биш хайраар дүрслэгдддэг итгэл сэтгэл
Энэ бүгд 10-н жилийн дурсамж
     Хийсэн бүхэн нь нэгнийхээ төлөө байдаг
     Хэлсэн үг бүхэн нь үнэний хувьтай байдаг
     Даруухан ааш нь бидэнд зориулагдсан байдаг
     10-н жилийн андууд минь минй сэтгэлийн бурхад

Би хэн юм бэ?

Дурлал хүнийг сохор болгох юм
Дуулим хорвоод хогноос ч дор болгох юм
Хайр хүнийг тэнгэр газар шиг өөрчлөх юм
Харин би түүнд хайртай болсон доо одоо шаналах юм
Хэзээ нэгэн цагт хайрлуулна гэж мөрөөдөж байсан
Хэн нэгнийг биш би түүнд хэрэгтэй болно гэдэгт итгэж байсан
Гэвч тэр хайр хүнийх байсан
Гэнэн цайлган сэтгэлд нь би биш тэр байёан
Бодлын үзүүрт нь миний сүүдэр ч байгаагүй ээ
Борхон зүрхэнд нь намайг гэх өргөс ч байгаагүй
          Дурласан болохоос үхсэн биш би шантрахгүй
          Дурлах охин олдохгүй биш би сохрохгүй
Сэтгэл минь байвч түүнд хэлж зүрхлэхгүй
Санаа минь байвч тэр намайг ойлгохгүй
Зүрх минь шархлавч тэр мэдрэхгүй
Хайр минь түүнийг дулаацуулавч тэр халууцахгүй
        Би ингэхэд хэн юм бэ?
        Бүхэл бүтэн бодгаль атал
        Түүний хувьд жаргалынх нь садаа байсан гэж үү?
         Би хэн бэ? чиний хувьд...

Энэ шохоорхол уу?

Хайртай гэж чамдаа хэлсэн атал
Хажууд чинь яваа найзыг чинь хараад байх юм
Сэтгэл зүрх минь чамайг хайрлаад байгаа атал
Санаа сэтгэлд минь ондоо нэгэн орж гараад байх юм
Би ингэхэд хэнд нь хайртай юм бэ
Битүүхэн та 2-г шохоорхоод байгаан болов уу?
Зүрхээ сонсохоор хэлгүй юм шиг дуугарахгүй юм
Сэтгэлээ дагахаар хөлгүй юм шиг явахгүй юм
Дурлал нь сохор юм болов уу?
 Дурласан нэгэн нь галзуу болдог юм болов уу?
Чамайг хайрлах сэтгэл минь салаа замтай байсан юм болов уу?
Чамд дурлах би 2 зүрхтэй байсан юмуу?
Аз жаргалтай амьдармаар байна
Аль нь надад хайртай бол
Ирээдүйн амьдралаа хардаг бол зөвийг нь сонгох юмсан
Ирэх зовлонгоо мэддэг бол жаргалаа эртнээс хайх юмсан
Надад хайртай тэр л охинд нандин бүхнээ зориулмаар байна
Намайг гэх сэтгэл нь унтрахгүй болтол нь насан туршдаа хайрламаар байна.

Би ганцхан л одтой

Тэнгэрт одод түм бумаар түгдэг атал
Тэнэгхэн миний зүрхэнд ганцхан од  гэрэлтэх юм
Талын зэрлэг сарнай одтой тэнгэртэй хослон гоёдогтой адил
Танхилхан хөвгүүн миний зүрхэнд чиний минь зүрх од болон хосолж байна.
Тиймээ би зүрхэндээ ганцхан л одтой
Тэнгэр бурханаас гуйж аваагүй, зүрх минь бэлэглэсэн юм.
Зүрхэндээ би гэрэлт одтой болохоор
Зүггүй хайр намайг өдөөд өөр нэгнийг илгээгээд байх юм.
Би зүрхэндээ одтой учраас чамд урьхдуулахгүй ээ
Би сэтгэлдээ үнэнч болохоор түүнийгээ хуурахгүй ээ
Би сэтгэл зүрхэндээ одтой учраас тэнгэрээс гуйхгүй ээ
Би ганцхан чамаас л энэ одыг гуйнаа надаас битгий холдоорой.

Сонирхол

Сэтгэл зүрнээс минь гарч байгаа нэгэн утас
Сайн хийж чадаж буй зүйл авъяастай минь хамт тэмүүлэх
Тэр л зүйлийг хүний сонирхол гэдэг юм
Тэвчээртэй түүндээ үнэнч зүтгэвэл чи ялдаг юм.
Сонирхол гэдэг нь цэлмэгхэн тэнгэрт
Хүсэл гэдэг Танан цагаан онгоцоор
Сайхан амьдрал руу улам хөөрөх
Хязгаар нь үгүй дэлхий рүү тэмүүлэгч пуужин юм.
Сонирхол гэдэг жадаар жаргалын зэвгээ хийсэн
Сонголт гэдэг дардасийг өөрийнхөө бодсоноор шидсэн
Эрх чөлөөт иргэн хүмүн та
Энэ дэлхийд юу ч сонгосон таны сонирхол гэдгийг мартуузай.

Чи миний бүх юм

Чамтай хөтөлцөн үдэш алхахад л би аз жаргалтай
Урин хаврын жиндүүхэн салхинд хайраараа дулаацах би аз жаргалтай
Урагшаа тэмүүлэх амьдралын итгэл нь чи болохоор би аз жаргалтай
Урдаа тавьсан зорилгын минь хөшүүрэг нь чи болохоор би аз жаргалтай
Уулсын цаанаас гэрэлтэх нарны нэгэн цацраг болон намайг ээхэд би аз жаргалтай.
......Аз жаргалтай ирээдүйн минь гэрэл нь чи болохоор чамдаа би хайртай
      Аз жаргалтай амьдралын минь баталгаа нь  чи болохоор чамдаа би хайртай
      Аз жаргалтай үеүүдийн минь дурсамж нь  чи болохоор чамдаа би хайртай
      Аз жаргалтай шөнийн минь зүүдний дагина нь чи болохоор чамдаа би хайртай.
..........Чамдаа би хайртай болохоор уулзах би дуртай
          Чамдаа би хайртай болохоор хардах би дуртай
          Чамдаа би хайртай болохоор эрхлэх би дуртай
          Чамдаа би хайртай болохоор бүхнээс харамлах би дуртай.
....................Би дуртай намуухан яриа үүсгэн надтай байхад чинь
                    Би дуртай надтай бие сэтгэлээрээ хамд байхад чинь
                    Би дуртай асаж буй лаа адил намайг гэрэлтүүлэхэд чинь
                    Би дуртай амьдралд, амьдралын минь гол дүр чи учраас.... 

Зүүдэнд минь ирэх чамд

Зүгээр л нэг ирэхгүй сайхан амьдрах итгэлийг авчрах юм
Зүүдэнд учрах чинийхээ дүрийг мартмааргүй  байх юм
Зөндөө их санах нууцхан хайраа
Зүрхэндээ хадгалах бус чихэнд чинь шивнэмээр байх юм
Зөрүүхэн чамдаа хайртай гэж чангаас чанга орилмоор байх юм

4-н мөрт

Алсад гэрэлтэх одод надад туслаасай
Алдрайхан найзыг минь надад дурлуулаасай
Саранд мөнхөрсөн туулай надад туслаасай
Санахын зовлон амсахгүй амьдрал юмсан

Би дуртай

Чинийхээ булбархайхан гарыг хаврын салхид бээрүүлэхгүйн тулд
Чангаас чанга атган хайртай гэдгээ шивнэхийн тулд
Орой болгон аз жаргал, амьдралын сайханыг мэдрэхийн тулд
Охин чамайгаа санан санан уулзах би дуртай.

Бид тав

Жаргал зовлон итгэлээр холбогдсон
Жаахан хөвгүүд байхдаа бид хүслээрээ холбогдсон
Атгасан гар адил нэгэн сэтгэлийн
Ариухан нандин андын үерхэлээр холбогдсон
БИд тав сэтгэл зүрхний андууд
Бөхөшгүй мөхөшгүй үерхэлийн нандин холбоосууд
Дэлхий гэдэг ертөнцөд буугаад мордох хооронд
Дээдэс заяат хүтүний орчлонд очоод буцах хооронд
Бид тав бие махбодиороо нийлцгээсэн андууд
Бид тав билэг танхай оюун ухаанаараа нийлцгээсэн андууд
Хорвоо гэдэг өргөөнд уйлж, инээх, амьдрах хугацаанд
Хайрт андуудтайгаа сэтгэлийн жаргалаар тоглож өслөө би.
Сургууль гэдэг 2-догч гэрээр дасан уусахын гүүрээ хийцгээсэн
Сувдан нулимстай 10-н жилээр үерхэлийн ган замаа хийцгээсэн
Бид тав салашгүй мөнхийн андууд
Бид тав саад тотгорын эсрэг нэгэн сэтгэлээр зогсох ахан дүүс.

Миний зүрх

Цээжинд минь байгаа атгахан зүрх
Цаанаа л нэг хөндүүрлэх боллоо
Сэтгэлд минь хөврөх ганцхан утас
Сайхан тэр л охиныг гэж хөврөх боллоо
Дэлхий гэдэг бөмбөрцгийн эргэхийн хүрдэнд
Дэлгэр уудам орчлонгийн солигдохын ээлжинд
Хүн миний зүрх хайгуул хийсээр
Хүслэн болсон эрдэнэсээ зүрх гэгчээр хайсаар
Хүйн орчлонгийн өнцөг буланг нүд гэгчээрээ ширтсээр
Хүмүн төрөлхтөн дотроос сайханыг хайсаар...
Миний зүрх жаргалаа олсоон
Мөнхөд хайрлах охин түүнийгээ олсоон
Миний бие хосоо олсоон
Мөрөөдөл бүхнийг минь жигүүрлэх түүнийгээ олсон.

Эрдэнэ

Ичингүйрэн над руу мишээх миний хайр нандин эрдэнэ
Ивээлт нарны цацраг адил миний хайр алтан эрдэнэ
Эрхэмсэг тэргүүн бүсгүй миний хайр болор эрдэнэ
Ижий шиг минь намайг энхрийлэх миний хайр тана эрдэнэ
Мөнх бусын хорвоод намайг жаргаах миний хайр мөнгөн эрдэнэ
Мөрөөдөл сэтгэлийн минь гүүр миний хайр зэс эрдэнэ
Мөхөшгүй бат үерхэлийн минь холбоос миний хайр ган эрдэнэ
Мартагдашгүй үеүүдийн дурсамж миний хайр оюу эрдэнэ юмаа

Бөх

Эр зориг чадлын бахдам амжилтын хөшүүрэг
Эрхэмсэг оршихуйн нэгэн үндэс суурь
Аз нь гүйж од нь гийх хүмүнд
Алдар нэр, амжилтын буухайг атгуулдаг
Бөх гэдэг спорт гайхамшигийн түлхүүр
Бүрэн эрхэт эх дэхийн алдрын нэгэн шалгуур юм.
Алдрынхаа буухайг ахиулахын тулд
Амин биеэ золиослон барилддаг
Бөх гэдэг Спортын аз сорьсон төрөл
Бүрэн эрхэт монголын амжилтын нэгэн багана юм.
Түмэн ардын уухайн дуугаар урамшдаг
Тэнгэр заяат хүмүн та уран мэхээрээ гоёдог
Ялагдалын гашуун бөгөөд нандин сэтгэлээр
Ялалтын түлхүүрээ хийн зүтгэдэг
Дааж барашгүй зовлонгийн ард нь гарахын төлөө
Дахин түрүүлэх итгэлийг олохын төлөө биеэ золиослодог юмаа.
Амжилтын амтанд орвол тамирчин хүн  улам л тэмүүлдэг юм
Ахин амсах хүсэл нь сая саяаар нэмэгддэг юм.
Харин бэртэж гэмтвэл хэн ч тоохгүй хүн л болно
Хэт алсдаа амьдрах итгэлгүй архичин болсоор л байна...
Тэдэнд амьдрах хүсэл байгаа ч төр нь тоохгүй юм
Талын монголын нэрийг дэлхийд цуурайтуулж явсан
Танхилхан үрсээ улс нь мартаж боломгүй
Тив Дэлхийн олон медалтанг төр нь танихаа больжээ...
Алтыг нь аваад аврыг нь хаяна гэдэг шиг
Арслан бар адил омголон байхад нь
Амжилтын төлөө зүтгүүлчихээд
Ард нь хэрэггүй юм шиг хаядаг
Төр минь тамирчидаа дэмжилдээ
Тив дэлхийд ноёрхох нэгэн эх үүсвэр чинь бөх шүү дээ.

January 6, 2011

Зүгээр л хайрла

Үүрдийн биш зуурдын энэхэн орчлонд 
Жаргал зовлонг хэмжигч багаж нь болсон
Үнэнч энэ хайрынхаа төлөө
Зүгээр л чи зүрхэндээ эзэн нь бай
Зүс таних хэн нэгэнд сэтгэлээ бүү илчил
Дуулимхан энэ хорвоо ертөнц давчуу болохоор
Дурлал гэдэг зүйл сохор болохоор
Таалагдсан хэн нэгнийг таниагүй байж
Зүрхээ өгч зүггүйтэж байж
Насан туршдаа шаналж харамсаж магад
Нарт энэ хорвоод хайрандаа харамсаж магад
Тиймээс л чи тэнэгхэн ухаандаа ихийгш бод
Тэртээд харагдах ирээдүй рүүгээ нэг өнгий
Жаргал зовлонгийн багажыг зөв үед нь ашигла
Жаахан хүүхэд шиг саваагүйтэж байнга битгий тогло
Амьдрал гэдэг тоглоом хатуу учраас
Ард нь гарах үй лайгаа бас бодолц
Санаснаар болдоггүй бөмбөрцөг дээр
Савж унахгүйн тулд ханий зөв сонго
Саруулхан энэ дэлхийн зулай дээр
Сайн муугаа үзүүлэхгүйн тулд жаргалдаа бүү ташуур.
Хорвоог туулах хосоо олсон бол
Илүүд битгий шуна нүшэл болно
Ховорхон тохиох ханиа сонгосон бол
Илүүг битгий хар ЗҮГЭЭР Л ХАЙРЛА түүнийг.